Өнгөрсөн 7 хоногийн сүүлээр хүйтний эрч суларч, цас багатай, энгэр ээвэр газраар -6...+5 градус байлаа

2021 оны 01 дүгээр сарын 11-ны 08 цагаас 01 дүгээр сарын 18-ны 08 цаг хүртэлх 7 хоногийн цаг агаарын тойм

Хур тунадас: 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 14-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, 15-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төв болон говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, 16, 17-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 0.0-5.1 мм цас орсон байна. Үүнээс Увсын Малчин, Улаангом, Түргэн, Хяргас, Баруунтуруун, Завханы Тосонцэнгэл, Баянтэс, Баянхонгорын Эрдэнэцогт, Хөвсгөлийн Чандгат, Цагааннуур, Улаан-Уул, Өвөрхангайн Төгрөг, Гучин-Ус сумдад 3.0-5.1 мм цас орсон байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Увс нуур болон Дархадын хотгор Говь-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, тал, хээрийн бүс нутгаар 1-15 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Үүнээс хамгийн их нь Увсын Давст, Сүхбаатарын Дарьганга, Эрдэнэцагаан, Асгат, Түмэнцогт, Сүхбаатар, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Баянхонгорын Байдраг, Сэлэнгийн Бугант сумдад 12-15 см, бусад сумдын нутгаар 1-11 см зузаан цасан бүрхүүлтэй байна. 

Агаарын хамгийн их температур: Хугацааны эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -22...-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Тэрэлж, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -14...-21 градус, цас багатай, энгэр ээвэр газраар -6...+5 градус, бусад нутгаар -8...-15 градус байв. Хугацааны дунд үеэр ихэнх нутгаар хүйтний эрч чангарсан байна.

Агаарын хамгийн бага температур: Хугацааны дунд үеэр хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Туул голын хөндийгөөр -38...-44 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -31...-38 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -18...-25 градус, бусад нутгаар -25...-32 градус байв. Хугацааны эхэн болон сүүлчээр хүйтний эрч бага зэрэг суларсан байна.

Cалхи: 11-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар, 12-нд зарим газраар,13, 14-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 16-нд говь, талын нутгаар секундэд 12-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: 12-нд 0.6-1.0 мм цас орж, 16, 17-нд 0.0-0.2 мм хялмаалсан байна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Хугацааны дунд үеэс хүйтний эрч чангарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -34...-38 градус, бусад хэсгээр  -28...-31 градус, өдөртөө -17...-22 градус, хугацааны эхэн болон сүүлчээр шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29...-34 градус, бусад хэсгээр  -21...-26 градус, өдөртөө -14...-17 градус  байв.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2021/03/02

11 цаг

-9 15
O
CF
Утаа
1 м/с

ӨНӨӨДӨР - 2021/03/02

-1 30
O
CF
Үүлшинэ

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store